ОХУ: Хамрын цацлага хэлбэрээр ашиглах вакциныг ирэх намраас туршиж эхэлнэ

ОХУ: Хамрын цацлага хэлбэрээр ашиглах вакциныг ирэх намраас туршиж эхэлнэ

ОХУ-ын А.А.Смородинцевийн нэрэмжит эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн коронавирусээс сэргийлэх хамрын цацлага хэлбэрийн шинэ вакцин боловсруулж байгаа бөгөөд ирэх намар туршилтаа эхлүүлэхээр төлөвлөсөн талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ. Бүх ажил төлөвлөсний дагуу үргэлжилвэл ирэх өвөл гэхэд иргэд энэ вакциныг ашиглан коронавирусээс хамгаалах боломжтой болох аж.

Томууны эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал Дмитрий Лиознов “Вакциныг хамрын цацлага хэлбэрээр гаргах болсон нь давуу тал бөгөөд агаар дуслын халдвар ордог "гол хаалга" болох хамар руу вакцин цацаж хэрэглэх нь үр дүнтэй гэж үзсэн. Вакцинд томууны вирус ашигласан гэдэг нь томуу эсвэл коронавирусийн халдвар авна гэсэн үг огт биш гэнэ. Ийм халдваруудыг авах ямар ч боломжгүй” гэдгийг онцолжээ.

Энэхүү шинэ вакцины үйлчлэх зарчим нь "Спутник V" вакцинтай адил бөгөөд вакциныг бүтээхэд А бүлгийн томууны вирусийг авч, энэ вирус нь дамжуулах хэрэгсэл болсон аж. Вакцинжуулалтыг хийсний дараа бие организм коронавирусийг эсэргүүцэх эсрэг биетүүдийг боловсруулж эхлэх аж.

Эх сурвалж: Arab news