Амазоны дата баазыг дэлбэлэхийг завдсан этгээдийг баривчилжээ

Амазоны дата баазыг дэлбэлэхийг завдсан этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн баасан гарагт/2021.04.09/ АНУ-ын Виржиниа муж дахь Амазоны дата төвийг дэлбэлэхийг завдсан этгээдийг баривчилжээ. Сэжигтэн Техас мужийн иргэн Сет Аарон Пендлей гэгч нь интернет сүлжээнд Амазоны дата төвийг бөмбөгдөх агуулгатай зүйл ярьсан бичлэгээ байрлуулсны дараа тагнуулынхан түүнийг хараандаа авсан байна.

Пүрэв гарагт тэрбээр тэсэрч, дэлбэрэх бодис хайж эхэлсэн бөгөөд энэ үед АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан нэрээ нууцалж түүнд тэсрэх бөмбөг зарах нэрийдлээр уулзаж, баривчилжээ. 

Мөрдөн байцаалтын явцад түүнийг өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээнд оролцсоныг нь тогтоосон байна. Түүчнлэн гэрт нь нэгжлэг хийхэд төлөвлөсөн халдлагатай холбоотой гараар зурсан газрын зураг, тэмдэглэл, карт, мөн маск, хиймэл үс, гар буу, тоглоомон буу зэргийг олжээ. 

Түүний хэргийг “тэсрэх бөмбөг ашиглан барилга байгууламжийг устгах хорлонтой оролдлогын хийсэн” хэргээр Техасын хойд дүүргийн шүүхэд хэлэлцэх юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 20 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж. 

Эх сурвалж: NYtimes