ШУУРХАЙ ШТАБ: Зөвшөөрөлтэй байгууллагууд ажилчдын 10 хувийг ажиллуулж, нэрсийг шуурхай ирүүлнэ

ШУУРХАЙ ШТАБ: Зөвшөөрөлтэй байгууллагууд ажилчдын 10 хувийг ажиллуулж, нэрсийг шуурхай ирүүлнэ

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 10-25 ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод хатуу хөл, хорио тогтоосон. Гэвч энгийн иргэд хөл, хорионы дэглэм зөрчиж автобусаар зорчих, явганаар хөдөлгөөнд оролцох нь ихсэж буйтай холбоотойгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, хөл, хорионы хугацаанд ажиллах зөвшөөрөлтэй 15 байгууллага нь нийт ажилчдын 10 хүртэл хувийг ажиллуулах ингэхдээ нэрсийн жагсаалтыг ирүүлэхдээ өдөр, өдрийн хуваарьт оруулалгүй мэдээлэл ирүүлэх шийдвэрийг гаргажээ. 

Тус нэрсийг Тээврийн цагдаагийн албаны нэгдсэн системд бүртгэж хянах аж. Албан байгууллагууд нь 10 хувийг ажиллуулахдаа ажилчдын нэрсийг регистр, автомашины улсын дугаарын хамт эксел программ дээр шивж Улсын онцгой комиссын Шуурхай штабт өнөөдөр 14.00 цагт багтаан хүргүүлэх юм байна. 

УОК-ын Шуурхай штабын шийдвэр




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө