Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх үү?

Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх үү?

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдаж байгаа. Түүнийг албаны машиныг хувьдаа ашиглан наргиж, цэнгэсэн гэх үндэслэлээр чөлөөлж магадгүй аж. 

Б.Мөнхжингийн хувьд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад өнгөрсөн долдугаар сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон юм. 

Тэрбээр Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, МАН -ын Гадаад харилцааны албаны дарга зэрэг албыг хашиж байсан юм.