НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвын хүү найман жилийн туршлага шаардагдах Нийслэлийн албанд даргаар томилжээ

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвын хүү найман жилийн туршлага шаардагдах Нийслэлийн албанд даргаар томилжээ

НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Р.Дагвын хүү Д.Дөлгөөн 2021 оны хоёрдугаар сарын 01-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогджээ. 

Ингэхдээ Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн томилсон аж. Тус хуулийн 3.2-т аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг энэ хууль үйлчлэх хугацаанд зохион байгуулахгүй гэж заасан байдаг. Гэсэн ч Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны болон тусгай “албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж томьёолж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчлан тогтоож өгсөн байдаг. 

Д.Дөлгөөний хувьд 11 хүнтэй хэлтсийн даргаар томилогдсон нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу  Т3-9 гэсэн ангилалд багтаж буй. Тус албан тушаалд томилогдохын тулд юуны өмнө төрийн албанд найман жил, дараа нь дэс түшмэлээр дөрвөн жил ажилласан байх учиртай. Гэтэл Д.Дөлгөөн нь Хувийн өмчийн компанид нэг жил ажилласан талаар зарим хүн хэлж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны сонгон шалгаруулалтын одоогийн тогтолцоонд эхлээд төрийн албаны зөвлөлийн шалгалт өгч Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлж, дараа нь албаны гүйцэтгэх албан тушаалын орон тоог нөхөх гэсэн дарааллаар явдаг. Харин Удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхдөө нээлттэй сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтээр томилогддог.  Ингэхдээ Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог шатлан дэвших зарчмын дагуу явуулсан сонгон шалгаруулалтаар нөхөх учиртай. Гэтэл Д.Дөлгөөн нь 2021 оны гуравдугаар сарын 18-нд Төрийн албаны зөвлөлийн шалгалтаа өгөхөөр бүртгүүлсэн ч халдварын улмаас чадаагүй байна. 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө