МАН-ын УЗ-ийн өчигдрийн хурлаар бүх намын хороог БЭЛЭН байдалд байх үүргийг өгчээ

МАН-ын УЗ-ийн өчигдрийн хурлаар бүх намын хороог БЭЛЭН байдалд байх үүргийг өгчээ

Өчигдөр /2021.04.19/ Ерөнхийлөгч Х.Баттулга "МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Улсын дээд шүүхэд хүргүүлж байна" хэмээн мэдэгдсэн. 

Түүний мэдэгдэлтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 15.00 цагт шуурхай хуралдаж хариу МЭДЭГДЭЛ гаргасан билээ. 

МЭДЭГДЛИЙГ ҮЗЭХ: 

Мөн тус хуралдаанаар бүх аймаг, дүүрэг, сумын намын хороог бэлэн байдалд оруулж холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгчээ. Тодруулбал, жагсаал болбол үймээн самууны эсрэг ажиллахад бэлэн байхыг үүрэгдсэн байна. Цаашлаад цагдаа, хууль хүчний байгууллагуудын удирдлагуудад ч анхаарал, сэрэмжтэй байх чиглэлийг өгсөн бололтой.