Б.Энх-Амгалангийнх гэх газрын эрхийг цуцалсан ч, АЛБАЖААГҮЙ учир иргэд хохирч байна гэв

Б.Энх-Амгалангийнх гэх газрын эрхийг цуцалсан ч, АЛБАЖААГҮЙ учир иргэд хохирч байна гэв

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны нийтийн эзэмшлийн талбайг 2019 онд хашиж, 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж эхэлсэн байдаг.  

Иймд оршин суугчид гомдол гаргасны дагуу Хотын дарга Д.Сумъяабазар тус газарт гуравдугаар сарын 31-ны өдөр өөрийн биеэр ажиллан барилга барих зөвшөөрлийг цуцална гэж мэдэгдсэн. 

Гэтэл өнөөдрийн байдлаар Хотын дарга Д.Сумъяабазарын шийдвэр албажаагүй байгаа ажээ. Тодруулбал, хотын дарга тус албан бичигт тамга дараагүй гэдэг үүднээс албажаагүй байгаа аж. 

Тиймээс барилга барих гэж буй компани ухсан газраа эргэн бөглөхгүй байгаа ажээ. Харин Нийслэлийн Засаг даргын тамгын газраас яг уг асуудал дээр  ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа гэв. Харин оршин суугчдын хувьд "Гадаа нарлах, агаарт суух талбайгүйн дээр хүүхдүүдээ тоглуулах ч газар байхгүй байна" гэжээ.

Хэрвээ Хотын дарга Д.Сумъяабазарын шийдвэр албажиж гарвал барилгын компанид шаардлага тавьж газрыг тэгшлүүлэх улмаар тоглоомын талбайг барьж байгуулах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна хэмээн оршин суугчид хэлж байна. Хачирхалтай нь, тус газрыг одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Б.Энх-Амгалангийнх гэж яригддаг талаар Зууны мэдээ сонин  /2021.03.31/-ийн дугаартаа нийтэлсэн. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө