LIVE: Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна

LIVE: Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна. 

Тухайлбал, 

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Цэцийн дүгнэлт УИХ дээр ирсэн бол ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэх хуулийн хугацаатай. Хуулиа л бид нар хэрэгжүүлнэ. Өмнө нь хугацааг нь заагаагүй байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх гэж бид 20 жил ярьсан. Төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тэгш хуваарилах асуудал үүссэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурван толгойтой болсон. Үүнээс болж хамтарч ажиллаж чадахгүй байнга Засгийн газраа огцруулдаг асуудал үүсдэг. Үүнийг засахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Ерөнхийлөгч нар хоёр дахь удаагаа сонгогдохын тулд зөндөө олон асуудал болдог туршлага бий. Өмнөх энэ алдааг давтахгүй нь тулд Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгодог болгох заалтыг оруулсан. Энэ заалт маань хэрэгжиж эхлэх гэж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Цэц хууль бусаар хуралдлаа гэж байна. Өмнө нь гурван гишүүний бүрэлдэхүүнтэй Бага суудлын хуралдаан болж, шийдвэр нь албажаагүй явдал болсон. Сүүлд нь ҮХЦ-ийн гишүүн Ж.Эрдэнэбулган эрхийнхээ хүрээнд шийдвэрээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор өмнөх хуралдаан хууль бус гэдэг шийдвэр гарсан. Ингээд дунд суудлын хуралдаан болсон. Энэ дээр УИХ оролцоод ч юм уу цэц хууль зөрчсөн зүйл байхгүй гэж ойлгох хэрэгтэй.

ҮЗЭХ: