ҮЗЭХ: АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэв

ҮЗЭХ: АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулсан гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.04.22/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан билээ. Холбогдох байнгын хороодоор уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авч байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэж байна. Н.Ганибал гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг будлиантуулах гэж байна гэж байна. Тэгвэл сонгууль будлиантуулах гэж байгаа ажлыг Ардчилсан нам хийж байна. Үүнийг Ц.Туваан гишүүнээс асуумаар байна.

Лобби компаниудыг бүртгэдэг АНУ-ын бүртгэлийн сан байдаг. Энэ дээр АНУ-ын лобби буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд гадна дотны хувь хүн болон компанитай гэрээ байгуулах энэ санд бүртгүүлдэг. Энэ бүртгэл дээр Ц.Тувааны гарын үсэгтэйгээр АНУ-ын DCI гэдэг лобби групп АН-тай дөрөвдүгээр сарын 12-нөөс зургаадугаар сарын 12-ны хооронд 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд гэрээ байгуулсан байна. Энэ ямар учиртай юм бэ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтлоо. Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр үүнийг баталж байна гэдгийг ард түмэндээ хэлье. Хууль бус асуудлыг хэлэлцүүлж байгааг буруушааж байна. Нөгөө бага суудлын хуралдааны шийдвэр хааччихсан бэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөвхөн таван хүний дэвших эрхийг хасах зорилготой байсан уу. Өнөөдрийн хэлэлцэж буй асуудал бас л тохиолдол уу. Үндсэн хуулийн цэц ямар хурдан шийдвэрээ гаргадаг болсон юм бэ. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч байгаа юм уу. 50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх.