LIVE: МАН-ыг тарааснаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны торны сүлжээнээс сална

LIVE: МАН-ыг тарааснаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны торны сүлжээнээс сална

Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг татан буулгах зарлигийг гаргасан. Энэ тухай асуудлаар тэрбээр яг одоо мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "МАН-ын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүй байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаанд миний улс орныхоо төлөө зүтгэх цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй. Нэр дэвших дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм. Монгол Улсын төрийн тэргүүний албыг хаших хувь тохиосныг өөрийн үндэстэн, төрийн төлөө хуулийн засаглалтай цэгц шударга нийгмйиг зогсоохын төлөө ажиллах болмож хэмээн харж өргөсөн тангарагаа үл умартан үүргээ хэрэгжүүлж ирлээ" гэв.

Мөн тэрээр МАН-ын хууль бус дарангуйлал төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, цэрэгжсэн бүтцээр дамжуулан сонгуулийн сурталчилгааг хийх санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсч байгаа бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйлдэл гэдгийг тодотгоод МАН-ыг тараахыг дахин мэдэгдэв. МАН-ыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар хязгааргүй ноёрхлын чөтгөрийн тойрог, аалзны тор гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсээ гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: