Өчигдөр талбай дээр цугласан залууст "хууль тайлбарлаж, сануулга өгөөд" тараажээ

Өчигдөр талбай дээр цугласан залууст "хууль тайлбарлаж, сануулга өгөөд" тараажээ

"Нам бус залуусын нэгдэл" гэгчээс өчигдөр орой төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан. Тэд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж цугласан гэж буй. 

Учир нь тус залуус маскаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, нөхцөл байдалд дасан зохицон ажиллаж, амьдрах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл дээрх залуусыг баривчилсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Залууст хууль тайлбарлаж, сануулга өгөөд явуулсан” гэсэн тайлбарыг хийжээ. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө