Говь-Алтай аймгийн Чандмань суманд хоёр иргэн осгож нас баржээ

Говь-Алтай аймгийн Чандмань суманд хоёр иргэн осгож нас баржээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат хоёр иргэн өнгөрсөн шөнө /2021.04.26/ осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, тус хоёр иргэн нь Чандмань сумаас 30 км-ийн зайд орших Эрдэнэ суманд өвс буулгаж өгөөд буцаж харих замдаа ийнхүү осолдсон байна. Сүүлийн өдрүүдэд их хэмжээний цас орж даваа, гүвээ хаагдсан. Үүний улмаас Эрдэнэ сумын даваа хаагдаж дээрх хоёр иргэний машин цасанд суужээ. Тиймээс машинаа орхин малчин айлд очихоор явганаар явж байгаад ийнхүү осолдсон байна. 

Дээрхээс гадна өөр нэг иргэн алга болж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.