Намууд ирэх сарын 02-ны өдөр гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

Намууд ирэх сарын 02-ны өдөр гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 09-ны өдөр болно. Харин намууд нэр дэвшүүлэх хүнээ тодруулах хуулийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд байгаа юм.

Тодруулсныхаа дараа гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-н гэхэд нэр дэвшигчийнхээ материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг. Гэвч хороо нэр дэвшигчийг бүртгэхгүй гэж үзээд буцааж болно. Ингэвэл энэ тухай шийдвэрээ тавдугаар сарын 8-ны дотор мэдэгдэх юм.

Тэгэхээр үүний дараа намын зүгээс нэр дэвшигчээ дахин тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх боломж бий болно гэсэн үг. Харин үүний эцсийн хугацаа тавдугаар сарын 10-наар дуусгавар болж буй. Өөрөөр хэлбэл тавдугаар сарын 10-наас хойш Сонгуулийн ерөнхий хороо намуудаас нэр дэвшигчдийн нэрийг хүлээж авахгүй юм.

Дараагийн буюу нэр дэвшигчдийг батламжлан, олон нийтэд нээлттэй зарлах хугацаа нь тавдугаар сарын 24-нөөр тогтсон байна. Эл өдөр нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг мөн ил болгодог.

Дээрх хуулийн хугацаа нь Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны хоёрдугаар сарын 5-ны 06 тоот тогтоолоор зохицуулагдаж байгаа юм.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө