АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг нь бүртгэх УДШ хурал үргэлжилж байна

АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын нэгийг нь бүртгэх УДШ хурал үргэлжилж байна

АН-ын даргыг сонгох тус намын дотоод сонгууль “цахим” болон “цаас”-аар явагдаж өндөрлөсөн. Товчхондоо, УИХ-ын гишүүн Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан бол, АН-ын дарга С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат ялалт байгуулсан. 

Харин эдгээр хоёр эрхмийг АН-ын даргаар Улсын Дээд шүүх /УДШ/-д бүртгүүлэхээр хоёр тал тус бүрдээ хандаад буй.  

Иймд яг одоо УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаар АН-ын хуулийн этгээдийн өөрчлөлтийг бүртгүүлэхийг хэлцэж, хуралдаан үргэлжилж байгаа юм байна. Харин тус хуралд М.Тулгат болон О.Цогтгэрэл нар цахимаар оролцож байгаа ажээ.