Өнөөдөр УИХ-аас байгуулагдсан ковидын түр хороо 11.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонсох юм байна.
Сануулахад, өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр С.Одонтуяа гишүүн уг түр хороог “Халдварын нөхцөл байдал хүндрээд байхад гуравдугаар сарын 30-наас хойш хуралдаагүй байна. Ингэж ажиллах юм бол татан буулгах хэрэгтэй” гэсэн шүүмжлэл хэлж байсан юм. Сүүлийн өдрүүдэд халдварын шинэ тохиолдол өдөрт 1000 гарч бүртгэгдэн, нас баралт өсч байна.
Уг түр хорооны бүрэлдэхүүнд М.Оюунчимэг, Б.Баттөр, Н.Алтанхуяг нарын УИХ-ын гишүүд багтдаг юм.