Өчигдөр /2021.04.27/ хуралдсан Улсын Дээд шүүхийн хурлаар АН-ын даргаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг нь ч бүртгэхээс татгалзсан.
Үүний дараа УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн facebook хуудастаа “М.Тулгат тэргүүтэй АН-ын удирдлагуудтай уулзах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Иймд өнөөдөр тус уулзалт 12:00 цагт Төв шуудангийн урд байрлах АН-ын байранд болсон гэх бөгөөд уулзалтаар “Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулиа нэгдэж хийх санал”-ыг О.Цогтгэрэл нарын зүгээс гаргасан гэж буй.
Тэгвэл яг одоо М.Тулгат, О.Цогтгэрэл нарын уулзалт үргэлжилж байгаа ажээ. Тус уулзалтад хоёр тал тус бүр гурав, гурван хүнийг оролцуулж байгаа ажээ.