АРДЧИЛСАН НАМ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийн материалыг маргааш хүлээж авна

АРДЧИЛСАН НАМ: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийн материалыг маргааш хүлээж авна

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гаригт хийдэг 4/11 уулзалт хэвлэлийн бага хурал боллоо. Хурлын үеэр Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгааг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан талаар мэдээлэв. 

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийн бүртгэлийг энэ сарын 30-ны өдрийн  /2021.04.30/ 09.00-22.00 цаг хүртэл авахаар тов зарлажээ. Харин санал хураалт тавдугаар сарын 01-ны өдрийн мөн энэ цагт явуулахаар болсон байна.

Нэр дэвшигчид горилогчид өргөдөл, маягт бөглөж, ажил албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр, Татварын ерөнхий газрын тодорхойлолт, намтар, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, харьяатын архивын лавлагаа, ял эдэлсэн эсэх лавлагаа, хөрөнгө орлогын мэдүүлэг, хоёр хувь зураг, сонгуулийн зардал тушаасан баримт, зээл тушаалтай холбоотой лавлагааг хуулийн дагуу бүрдүүлж өгөх. 

Мөн нэр дэвшигчдэд ёс зүйн шаардлагыг Ардчилсан намын зүгээс тавина гэлээ. Одоогоор хоёр хүн нэр дэвшихээ илэрхийлээд байгаа бөгөөд нэмж хэдэн хүн бүртгүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг мэдэгдлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө