Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороод өнөөдөр хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороод өнөөдөр хэлэлцэнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Тодруулбал, өөрийг нь нэр дэвшүүлэхийг хориглосон УИХ-ын тогтоолд хориг тавьсан юм. Тэгвэл 12.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо, 13.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх тов зарлаад байна.