С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ

С.Ганбаатар МАХН-аас гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ

МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ. Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. 

МАН, МАХН нэгдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцох юм. Тэрээр энэ үеэр "Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон. МАН-ын 62 суудлыг 63 болгох гэж Эрдэнэтчүүд надад саналаа өгөөгүй” гэлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

25 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө