Ховд аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Ховд аймагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Ховд аймгийн Ховд сумын Улаанхаргана багийн “Дүүхүүр’’ гэдэг газар хээрийн түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр 14.27 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраахаар ажилласан байна. Улмаар өчигдөр 17.40 цагт цурамд оруулж, 18.56 цагт унтрааж тус сумын Засаг даргад хүлээлгэн өгчээ.