Калифорнийн далайн эргээс тун өвөрмөц махчин загас олджээ

Калифорнийн далайн эргээс тун өвөрмөц махчин загас олджээ

Өнгөрсөн долоо хоногт Калифорнийн далайн эргээс тун өвөрмөц загас олжээ. Тунгалаг хурц шүдтэй, хар өнгийн загасыг Лагунагийн эрэг дэх Кристал Ков цэцэрлэгт хүрээлэнгийн дархан цаазат газраас олсон байна.

Байгаль хамгаалагчид уг загасыг Номхон далай “Football Fish” болохыг тогтоожээ. “Football Fish” буюу Хөлбөмбөгийн загас нь далайн гүнд амьдардаг учраас маш ховор үзэгддэг. Дэлхий даяар нийт 200 гаруй байдаг бөгөөд том амаараа өөрийнхөө биеийн хэмжээгээр олзоо сорж, залгиж чаддаг аж. 

Загас толгой дээрх дохиураа олзоо барихад ашигладаг

Загас эрэг дээр хэрхэн гарч ирсэн нь тодорхойгүй байна. Калифорнийн Ан амьтдын газар судалгааны зорилгоор ашиглахаар загасыг авчээ.

Эх сурвалж: CNN