ФОТО: Кени улсад ховор төрлийн унага төржээ

ФОТО: Кени улсад ховор төрлийн унага төржээ

Африкийн Кени улсад төрсөн эрээн тахийн унага цахим орчныг шуугиулж байна. Тодруулбал, энгийн эрээн тахьнаас тун өвөрмөц, бор толботой унага төржээ. Судлаачид үүнийг “псевдо-меланизм” гэж нэрлэдэг генетикээс үүдэлтэй эмгэгтэй холбон тайлбарлаж байна. 

Эрээн тахийн "хаан эрээн тахь", "талын эрээн тахь", "уулын эрээн" тахь гэсэн гурван зүйл байдаг. Талын ба уулын эрээн тахь нь “Hippotigris” гэх дэд төрөлд хамаардаг бол хаан эрээн тахь нь “Dolichohippus” дэд төрлийн цорын ганц зүйл юм. Эхний хоёр нь адуутай илүү төстэй бол сүүлийнх нь илжигтэй илүү төстэй. ДНХ, молекулын шинжилгээнээс үзэхэд эрээн тахийн зүйлүүд бүгдээрээ “еquus” хэмээх нэг төрөлд багтдаг. Кенийн бүс нутгаар ихэвчлэн талын болон хаан эрээн тахь зэрэгцэн нутагладаг. Гэвч ийнхүү генийн эмгэгийн улмаас өвөрмөц зүйл төрдөг ч ховор үзэгдэл аж. 

Эх сурвалж: Scientific Mindset