Антарктидаас 4320 км.кв мөсөн уул тасарч, дэлхийн рекордыг шинэчлэв

Антарктидаас 4320 км.кв мөсөн уул тасарч, дэлхийн рекордыг шинэчлэв

Өчигдөр/2021.05.20/ Антарктидын баруун хэсэг Ронне голоос 4320 кв.км мөсөн уул тасарсан талаар Европын Сансрын агентлаг мэдээллээ. Мөсөн уулын урт 170 км, өргөн нь 25 км бөгөөд Нью-Йорк хотын Манхэттэн дүүргээс 80 дахин том хэмжээтэй юм. Урьд өмнө нь ийм хэмжээний мөсөн уул тасарч байсан тохиолдлууд бүртгэгдэж байгаагүй аж.

Судлаачид уг мөсөн уулыг А-76 гэж нэрлэсэн бөгөөд усан тээврийн замд аюулгүй, хэдэн жилийн дараа хайлан алга болно гэж үзэж байна.

Асар том хэмжээтэй мөсөн уул тасарсан үйл явдлыг уур амьсгалын өөрчлөлтөөс болоогүй гэж Британийн Антарктидын судалгааны гляциологич Алекс Брисборн мэдэгдлээ. Учир нь тухайн бүс нутагт мөсөн уул салах байгалийн мөчлөгийн нэг хэсэг учраас далайн түвшний өсөлтөд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Европын Сансрын агентлагийн авсан зураг

Ронне мөсөн голоос 1986 онд 11 мянган км.кв мөсөн уул тасарч байсан юм. Үүний дараа 1998,2000, 2015 онуудад жижиг хэмжээтэй мөсөн уул салж байжээ.

Эх сурвалж: Newscientist