Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Өчигдөр буюу энэ сарын тавдугаар сарын 27-нд 20:27 цагт ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт Хөвсгөл аймгийн Ханх сумын "Адуун" гэдэг газар 4.3 магнитудын газар хөдлөлт болсон талаар мэдээлэлжээ. 

Тус мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй" гэв. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө