Маргааш зарим нутгаар бороотой байх тул онцгойгийнхныг бэлэн байдалд шилжүүлнэ

Маргааш зарим нутгаар бороотой байх тул онцгойгийнхныг бэлэн байдалд шилжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ус, цаг уурын ерөнхий газрын өгсөн мэдээллээр сонгуулийн өдрийн цаг агаарын төлөв байдал нь баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд, төв аймгуудын нутгийн хойд хэсгээр бороотой байна. Цаг агаарын урьдчилсан төлөвтэй холбогдуулан Онцгой байдлын газар төв орон нутгийнхаа анги салбаруудад үүрэг чиглэл өгчээ. Эрсдэлтэй гэж тооцож үзэхээр 6 аймгийн 9 сумын нутаг дэвсгэрт байдаг гол мөрөнд иргэд сонгогчид гацах асуудал үүсэж болзошгүй учраас онцгой байдлын албан хаагчдыг шаардлагатай машин техникээр хангасан байна.

Өнөөдөр Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутаг дэвсгэрт бороо орж байна. Уулархаг нутгаар нойтон цастай. Ихэнх нутгаар салхины хурд хэвийн байна.