Хүрэн баавгай малчны хот руу дайрч, мал барьсан тохиолдол гарчээ

Хүрэн баавгай малчны хот руу дайрч, мал барьсан тохиолдол гарчээ

Тавдугаар сарын 29-өөс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р багийн нутаг, Мухарын гол гэх газар буй малчдын хот болон бэлчээрт байсан мал руу баавгай дайрчээ.  

Малчин өрхүүд рүү болон хашсан мал руу баавгай дайрах тохиолдол өмнө нь Хонгор сумын нутагт гарч байжээ. Тодруулбал, 2019-2021 оны хугацаанд Хонгор сумын Нам даваа, Хүйтний гол, Яргайт, Зэдрийн булаг, Бичигт хад, Мухарын гол, Могойн гол, Хар бэлчир, Хавцал, Буурт, Номт гэх газруудад хүрэн баавгай 9 өрхийн 117 толгой бог, 6 тооны бод малыг барьж идсэн байна. Үүнээс гадна нэг өрхийн гэрийг сүйтгэж, дээрх айлуудад нийт 18 сая төгрөггийн хохирол учруулжээ.

Иймд малчид болон аялал зугаалгаар явж буй иргэдэд хүрэн баавгайн дайралтаас урьдчилан сэргийлэх, таарсан үед авах арга хэмжээний зөвлөмжтэй танилцаж, анхаарал боломжтой байхыг холбогдох албанаас зөвлөж байна.