Сонгуулийн санал хураах энэ ӨДӨР баруун аймгуудын зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Сонгуулийн санал хураах энэ ӨДӨР баруун аймгуудын зарим хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдөр цаг агаарын нөхцөл байдал ямар байх талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул иргэдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Нутгийн баруун хэсэгт үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим хэсэг, төвийн аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, баруун нутгаар салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө салхи ширүүсэж шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын төлөвтэй холбогдуулан Онцгой байдлын газар төв орон нутгийнхаа анги салбаруудад үүрэг чиглэл өгсөн байна. Эрсдэлтэй гэж тооцож үзэхээр 6 аймгийн 9 сумын нутаг дэвсгэрт байдаг гол мөрөнд иргэд сонгогчид гацах асуудал үүсэж болзошгүй учраас онцгой байдлын албан хаагчдыг шаардлагатай машин техникээр хангажээ.

Улаанбаатар хотод: Цэлмэг, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэмийн дулаан байна.