Нарны хиртэлт 17.00 цагийн үед Улаанбаатар хотод үзэгдэж эхэлнэ

Нарны хиртэлт 17.00 цагийн үед Улаанбаатар хотод үзэгдэж эхэлнэ

Өнөөдөр нарны бүтэн болон хагас хиртэлт тохионо. Улаанбаатар хот орчим 17.00 цагийн үед үзэгдэж, 18.40 минутын үед нарны гадаргын 30-35 орчим хувийн хиртэлт ажиглагдах ажээ.

Ташрамд дуулгахад 6-р сарын 21-ний өдөр нар ба дэлхий хоорондын зай холдож 154.0 сая орчим километрт хүрэх юм. Үүнийг “Summer Solistice” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст хамгийн урт өдөр, хамгийн богино шөнө тохиох юм. Тийнхүү 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн өдрийн үргэлжлэх хугацаа богиносох буюу “нар буцна”.