Д.Тогтохсүрэн: Наадмаас өмнө төсөвт тодотгол хийж хүүхдийн мөнгө, дулаан, ус, цахилгааны хөнгөлөлтийг ярина

Д.Тогтохсүрэн: Наадмаас өмнө төсөвт тодотгол хийж хүүхдийн мөнгө, дулаан, ус, цахилгааны хөнгөлөлтийг ярина

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссоноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцсэн байна. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонссон. Гурван чиглэлээр мэдээлэл авсан. Нэгд, ковидын нөхцөл байдал, болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ хоёрт, төсвийн тодотгол, улсын баяр наадам, цаг үеийн нөхцөл байдал, гуравт, хөрөнгө оруулалт, төсвийн чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар мэдээлэл сонссон. Бүлгийн олон гишүүн асуулт асууж, санал хэллээ. Засгийн газар ойрын үед ковидын асуудлаар тодорхой шийдвэр гаргана. Баяр наадмаас өмнө энэ оны төсөвт тодотгол хийнэ.

Төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хүүхдийн мөнгөнөөс эхлээд. Тиймээс Засгийн газар төсвийн тодотгол хийх чиглэлээр ажиллаж байна. Удахгүй УИХ-д өргөн барина. Байр дулаан цахилгааны хөнгөлөлт бүгд яригдана.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцсэн. Ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил гишүүн ажиллаж байгаа. Хуулийг энэ хаврын чуулганаар батлах дээр бүлэг санал нэгдсэн" гэлээ.