Засгийн газраас наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг зургадугаар сарын сүүлээр ярилцана гэжээ

Засгийн газраас наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг зургадугаар сарын сүүлээр ярилцана гэжээ

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн наадмыг зохион байгуулах эсэх асуудлаар байр, сууриа илэрхийллээ. Тэрбээр "Баяр наадамтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдтай ярилцлаа. Өнөөдөр шийдвэр гаргах хараахан болоогүй байна. Нөхцөл байдлаа харъя гэсэн.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилээс гадна олон аймаг, сумын ой тохионо. Тиймээс Засгийн газар нөхцөл байдлыг судалж байгаад зургаадугаар сарын сүүлээр ярилцахаар тогтож байгаа.

Наадмыг хийнэ, хийхгүй гэсэн шийдэл өнөөдөр гараагүй. Судалж, үзэж байж шийдвэр гаргана" гэв.