Өглөгийн эзэн болж, 99 гэр тарааж байхаар улсад хэрэгтэй хууль санаачил Ш.Адьшаа минь

Өглөгийн эзэн болж, 99 гэр тарааж байхаар улсад хэрэгтэй хууль санаачил Ш.Адьшаа минь

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачилж, батлах. Харин манайд энэ албан тушаал “өглөгийн эзэн” болж хувираад удаж байна. Үүнийгээ ч ажлын тайлан гээд ойлгочихсон гишүүд цөөнгүй байна.

Нөгөөтэй УИХ-ын гишүүд бол “бидэнд үнэгүй юм өгөх ёстой” гээд ойлгочихсон иргэд ч цөөнгүй. Түүнээс хүүхдийн сургалтын төлбөр, зээл тусламж, гэр, гурил будаа гээд гуйхгүй юм гэж үгүй. Тиймдээ ч арай дөнгүүр боловсролтой хэд нь нийслэлд нэр дэвшиж, морь мал ярьж, өглөгийн гараа сунгадаг хэд нь хөдөө нэр дэвших нь бий.

Энэ хэрээр мэдлэг боловсролтой гэхээсээ илүүтэй мөнгө, хөрөнгөтэй хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдож, сонгогчийн боловсролыг улам бүр дордуулсаар байна.

Тодруулбал, өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар Ховд аймагт гаалийн гэх тодотголтой Ш.Адьшаа гэгч АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Тэрээр энэ хугацаанд хууль санаачилсан нь юу л бол. Харин тэрээр “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, 99 айлд Монгол гэр бэлэглэх юм гэнэ. Үүнийгээ л “90 жил 99 гэр” төсөл сүртэй нэрлэсэн юм байх. Мөн “Ховд аймгийн 17 сумын хэмжээнд хэрэгжих бөгөөд  улс төрөөс хараат бусаар ил тод зохион байгуулна” гэж тодотгожээ.