ТОДРУУЛГА: Баяр наадмыг цуцлах, хойшлуулах, үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбарыг комиссын хурлаар хэлэлцэж байна

ТОДРУУЛГА: Баяр наадмыг цуцлах, хойшлуулах, үзэгчгүй хийх гэсэн гурван хувилбарыг комиссын хурлаар хэлэлцэж байна

Улсын онцгой комисс өчигдөр /2021.06.14/ хуралдаж, коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор хатуу хяналт тавих шийдвэрийг гаргасан.

Хөл, хорио тогтоолгүйгээр одоо авч хэрэгжүүлж буй арга хэмжээг илүү чангалахаар болсон гэсэн үг юм. Ингэхдээ олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зэргийг аль болох зохион байгуулахгүй зэрэгт анхаарах аж. Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эсэх асуудлаар санал солилцсон байна. Улсын онцгой комиссоос уг асуудлаар яг, таг тодорхой шийдвэр гаргаагүй бөгөөд хэд, хэдэн хувилбарыг ярилцжээ. 

Тодруулбал, 

  • Наадмыг цуцлах,
  • Наймдугаар сар хүртэл хойшлуулах, 
  • Цахимаар үзэгчгүй зохион байгуулах зэрэг хувилбарыг задалж санал солилцжээ. 

Яг одоо баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж уг асуудлаар санал солилцож байгаа аж. Эцсийн байдлаар шийдвэр гаргах болоогүй бөгөөд тохирсон хувилбарыг сонгосны дараа олон нийтэд танилцуулна гэж буй аж. Мөн баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар допинг болон эрлийз морины талаар ярилцаж буй талаар эх сурвалж мэдээллээ.