У.Хүрэлсүх "Гал тогоогоо Я.Содбаатарт бариулна" гэжээ

У.Хүрэлсүх "Гал тогоогоо Я.Содбаатарт бариулна" гэжээ

У.Хүрэлсүх энэ сарын 25-ны өдөр /2021.06.25/ Ерөнхийлөгчийн тангарагаа өргөж ажилдаа орно. Түүний тамгын газарт хэн ажиллах тухай мэдээлэл аль хэдийн хэвлэлээр хөвөрсөн. Мэдээллээс үзвэл Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Шадар сайд Я.Содбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Хэвлэлийн албаны даргаар Ө.Золбаяр /өмнө нь У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан/ нарыг томилно гэж буй. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүх саяхан ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг дуудаж "Янз бүрийн мэдээлэл гарч нэр дуулдах боллоо. Би гал тогоогоо Я.Содбаатарт хариуцуулна" гэж хэлжээ.