С.Амарсайхан: Коронавирусийн Монгол омог эрчимтэй дэлгэрч, тархсан магадлал өндөр байна

С.Амарсайхан: Коронавирусийн Монгол омог эрчимтэй дэлгэрч, тархсан магадлал өндөр байна

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтэд хяналт тавих УИХ-ын түр хороо хуралдаж байна.

Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Манай оронд тархсан вирусийн шинэ төрөл халдвар дэгдэх гол үндэслэл болж байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл, Монгол омог эрчимтэй дэлгэрч тархсан магадлал өндөр байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна.  

Коронавируст халдварын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл долдугаар сарын 1-нээс дуусна. Энэ хуулийг  он дуустал сунгах асуудлыг ярьсан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж байна" гэв.