ТОДРУУЛГА: Наадмыг цахимаар хийх эсвэл бүр ЦУЦЛАХ эсэхийг комиссын хурлаар шийдвэрлэ гэжээ

ТОДРУУЛГА: Наадмыг цахимаар хийх эсвэл бүр ЦУЦЛАХ эсэхийг комиссын хурлаар шийдвэрлэ гэжээ

Засгийн газрын өчигдөр /2021.06.16/-ийн хуралдаанаар энэ жилийн Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй цахимаар зохион байгуулахыг дэмжсэн. 

Тэгвэл Засгийн газрын шийдвэрийг эцсийн байдлаар дэмжих үү, эсвэл энэ жилийн баяр наадмыг цуцлах уу гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын хуралдаанаар шийдвэрлэнэ гэж эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Засгийн газрын өчигдөр /2021.06.16/-ийн хуралдаанаар "Улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулахаас гадна, цуцалж болох эсэхийг судалж үзээрэй" гэсэн  чиглэлийг баяр наадам зохион байгуулах комисст өгсөн байна.

Тэгэхээр цуцлах эсвэл цахимаар зохион байгуулах хувилбар комиссын хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэсэн үг юм. Дашрамд дурдахад, коронавирусийн халдвар нэмэгдэж нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор наадмыг бүр мөсөн цуцалж, төсөвлөсөн 10 тэрбумыг эмч, сувилагч нарын цалинд болон халдвар авсан иргэдийн эмчилгээнд зарцуулахыг зарим эх сурвалжууд шаардаж байгаа билээ.