Ирэх долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү ХАЛНА

Ирэх долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас илүү ХАЛНА

Зуны улирал эхэлсэн ч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ зургадугаар сард бороо  их орж үер усны аюул орон даяар нүүрлээд байгаа билээ.

Энэ талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хэлтсийн дарга, доктор Г.Баясгалан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ, “Улаанбаатар хотын хувьд үргэлжилсэн борооны улмаас борооны үерийн түвшин нэмэгдээд байна. Энэ зургадугаар сарын эхээр болон сүүлчээр бороотой. Ер нь сүүлийн жилүүдэд зургадугаар сарын сүүлчээр үргэлжилсэн  бороотой байх төлөв ажиглагдаж байна. Энэ жилийн тухайд үүлэрхэг, бороотой, агаарын температурын хувьд харьцангуй сэрүүн боловч зуншлага сайхан болж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд зургадугаар сард дундаа ороход Монгол оронд ургамал бараг ургаагүй. Зун богино болж байгаа шалтгаан нь зургадугаар сарын 20-ноос хойш үргэлжилсэн бороо орж байгаатай холбоотой" гэсэн юм.

Мөн энэ жилийн цаг уурын урьдчилсан төлөв байдлын хувьд энэ долоо наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас илүү халах магадлалтай байна.

Ирэх сард зүүн болон говийн аймгуудаар хална. Нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадастай байна.Ялангуяа Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас илүү халах бол түүр зуурын бороо их орно” гэжээ.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө