Ким Жон Ун Хойд Солонгос хүнсний хомсдолд орсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Ким Жон Ун Хойд Солонгос хүнсний хомсдолд орсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улсад нь хүнсний хомсдол нүүрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэ долоо хоногт болсон БНСУ-ын Ажилчдын намын хурлын үеэр ард иргэддээ хандан “өнгөрсөн жил болсон хар салхи, үерийн улмаас хөдөө аж ахуйн салбар үр тариа боловсруулах төлөвлөгөөндөө хүрч чадаагүй. Тиймээс одоо хүнсий нөөцийн асуудал хамгийн их санаа зовоож байна” гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр хүнсний хомсдол яг ямар түвшинд хүрснийг тодорхой хэлээгүй ч 3ноцтой байдал аль хэдийн үүссэн хэмээн судлаачид3 үзэж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (ХААБ) Хойд Солонгост одоогоор 860,000 орчим тонн хүнсний бүтээгдэхүүний дутагдал үүсээд байгаа гэсэн тооцоог гаргажээ.

Цар тахлын аюулаас сэрэмжилсэн тус улс өнгөрсөн жилээс хилээ хааж, хатуу хязгаарлалт тогтоосон нь хүнсний хомсдол үүсэхэд нөлөөлсөн нэг хүчин зүйл гэж хэлж болно. Учир нь хилээ хааснаас хойш Хойд Солонгос импортын бүтээгдэхүүн авахаа зогсоосон юм. Даваа гарагт/2021.06.14/ гаргасан НҮБ-ын тайланд Хойд Солонгос дотоодын хомсдлоо нөхөхөд шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний зөвхөн тавны нэгийг импортоор авахаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: CNN