Ганга мөрөнд хайрцганд хөвж явсан бяцхан охиныг аварчээ

Ганга мөрөнд хайрцганд хөвж явсан бяцхан охиныг аварчээ

Энэтхэгийн завьчин Ганга мөрөнд явж байхдаа модон хайрцганд хөвж байсан 21 хоногтой бяцхан охиныг аварчээ. Тодруулбал, Завьчин нялх хүүхдийн уйлах чимээг сонсоод очтол Хинди шашны бурхдын зурагтай хайрцганд улаан ороолтоор ороосон нялх хүүхэд байсан байна.

Одоогоор нялх хүүхдийг эмнэлэгт хүргэн эрүүл мэндийн байдалд нь хяналт тавьж байгаа бөгөөд охины биеийн байдал сайжирсны дараа  хоргодох байр руу илгээнэ гэж мэдэгджээ.

Завьчин Чаудхари орон нутгийн сэтгүүлчдэд хэлэхдээ, “Голын эрэг дээрх хүмүүс нялх охины уйлахыг сонсоод хэн ч туслахаар урагш алхаагүй. Гэхдээ би түүнийг аврахаар яаравчлан очсон. Модон хайрцгийг нээхэд тэр охиныг олсон."гэжээ.

Холбогдох албан тушаалтнууд охиныг хэрхэн голын усанд орсныг шалгаж байгаа бөгөөд түүнийг Энэтхэг улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхаж, хүйсийн тэгш бус байдлаас болон ядуу иргэд хүүхдээ хаях тохиолдол их илэрдэг тул түүнийг мөн ийм байдалд хүрсэн байх магадлалтай гэж таамаглаж байгаа юм.

Хууль бусаар үр хөндүүлэх тохиолдол гардаг ч мөнгөний гачигдлаас болон төрүүлснийхээ дараа нь хаях хамгийн хялбар арга гэж үзэж хаяж, хөнөөх тохиолдол цөөнгүй гардаг гэлээ.

Цагдаа нар  хайрцган дотроос хүүхдийн төрсөн цаг, огноо, төрсөн зурхайн картыг олсон бөгөөд охины нэрийг Ганга мөрний нэрээр нэрлэсэн байжээ. Аврагчийн тухайд уг улсын Ерөнхий сайд түүнд “Хүн төрөлхтний зүйрлэшгүй үлгэр жишээ” үзүүлснийх нь төлөө байшингаар шагнаж байгаагаа мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC