Италид болсон ослын бичлэгийг ОНМХ-ээр гаргасан нь хүчтэй шүүмжлэлийг дагуулж байна

Италид болсон ослын бичлэгийг ОНМХ-ээр гаргасан нь хүчтэй шүүмжлэлийг дагуулж байна

Итали улсад өнгөрөгч тавдугаар сард Дүүжин тээвэр замаасаа унаж 8 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл Италийн “Rai” телевиз энэхүү ослын үеэрх хяналтын камерт бичигдсэн бичлэгийг олон нийтийн сувгаар гаргасан нь хүчтэй шүүмжлэл дагуулаад байгаа юм.

Уг бичлэгт осол болохоос өмнө эцсийн зогсоол руугаа ойртож, дараа нь уулнаас доош хурдтай хөдлөн газар унаж байгаа дүүжин тээвэр тодоор харагдах аж.

Хэрэгт холбогдсон хариуцсан прокурор бичлэгийг өөрийн хуудсандаа нийтлэхдээ "туйлын тохиромжгүй" тухай бичсэн байна.  Мөн “Rai” телевизийн дарга энэхүү бичлэгийг иргэдэд үзүүлэх шийдвэр анх гаргасанд "гүн цочирдсон" тухайгаа хэлжээ.

Мөн тус улсын Боловсролын сайд асан Валерия Федели, Ардчилсан намын улс төрч Андреа Романотой хамтарсан мэдэгдэлдээ, Тус суваг энэ үйлдлээ тайлбарлах хэрэгтэй. Бичлэгийг  гаргасан шийдвэр нь хохирогчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг үл хүндэтгэсэн байдлыг харуулсан бөгөөд тэд хэвлэн нийтлэхийг хориглох журмыг зөрчсөн нь илүү ноцтой асуудал юм" гэсэн байна. 

Хяналтын камерын бичлэгийг олсны дараа Италийн “Rai” телевиз нь 3 сувгийн мэдээллийн хөтөлбөрт уг бичлэгийг гаргасан ба бүхээгийг бүдгэрүүлж үзүүлснээс хойш Италийн бусад хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг бичлэгийг бүтэн эсвэл хэсэгчлэн дахин эвлүүлж гаргасан бөгөөд зарим нь зөвхөн хохирогчдын нүүрийг халхалж гаргасан байна.

Прокурор Олимпия Босси хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, “Уг хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүст л зөвхөн энэ бичлэгүүд байгааг мэдэж байсан ч намайг болон тэднийг ойр дотны хүмүүстээ ямар ч мэдээлэл өгч болохгүйн зэрэгцээ нийтэд түгээхийг хориглосон байсан” гэж мэдэгдсэн юм. Мөн тэрээр хохирогчдын ар гэрийнхний зовлон шаналал, иймэрхүү үйлдлээр цаашид улам хурцатгаж болохгүй гэж мэдэгджээ.

Италийн Мэдээлэл Хамгаалах газраас хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн мэдээллийн сүлжээ хэрэглэгчдийг "Өвдөлт үхлийг нэмэлт лайк дарах хэрэгсэл болгохгүйн тулд хохирогчид болон тэдний төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж бичлэгээ хуваалцахгүй байхыг уриалжээ”

Одоогоор хүний ​​амь нас эрсдсэн дүүжин тээврийн ослын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд уг хэрэгт холбогдуулан дүүжин тээврийг ажиллуулж байсан компанийн гурван хүнийг сэжиглэн шалгаж байгаа юм. Мэргэжлийн ажилтан энэ оны эхээр буруу ажиллаж байсан ослын тоормосыг идэвхгүй болгохын тулд сэрээ хэлбэртэй хаалт суурилуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: BBC