Үл мэдэгдэх нисдэг биет АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

Үл мэдэгдэх нисдэг биет АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна

Энэ зургадугаар сарын 25-нд гаргахаар төлөвлөсөн Пентагоны тайлангийн дэлгэрэнгүй мэдээлэлд багтсан нууц мэдээллийг Америкийн хэсэг ахмад улс төрчид мэдээлсэн байна. Энэхүү мэдээлэлд “Үл мэдэгдэх нисдэг биетүүд илрэн, АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал” үүсэж байгааг анхааруулжээ.

Зарим улс төрчдийн санааг зовоосон энэхүү асуудал нь сая дөрөвдүгээр сард тэнгисийн цэргийн албан хаагчдын авсан зураг бичлэг онлайнд цацагдаж, тэрхүү дүрс бичлэгт тэнгэрт гурвалжин хэлбэртэй биетүүд шуугьж байгааг харуулах бөгөөд мөн энэ тавдугаар сард цацагдсан бичлэгт Сан Диего дахь усан цэргийн хөлөг онгоцны ойролцоо зууван хэлбэртэй нисдэг биетүүд харагдсанаас үүдэлтэй гэж үзэж байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногт Нисэхийн сансрын аюулыг тодорхойлох хөтөлбөрийн захирал асан Луис Элизондо нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эдгээр нисдэг биетүүд ноцтой аюул заналхийлж байна. Манай улсад эдгээр биетүүд хөндлөнгөөс оролцож, манай цөмийн үйл ажиллагаанд офлайн буюу бэлэн байдалд оруулсан тохиолдол гарч байсан" гэж тэр хэллээ.

Мөн “Хэрэв Оросууд Нисдэг Үл Мэдэгдэх технологитой байсан бол биднийг яг одоо эзэмших байсан. Харин энэ бол  галактикаас гадуурх зүйл байх ёстой” гэжээ. Мөн Бүгд найрамдах намын конгрессийн гишүүн Тим Бурчетт, “Энэ ямар нэг зүйл байгаа нь ойлгомжтой байна”  гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian