Эрчим хүчний яамыг МАХН-д өгч, Н.Тавинбэхийг Эдийн засгийн хөгжлийн яам руу сэлгэх үү

Эрчим хүчний яамыг МАХН-д өгч, Н.Тавинбэхийг Эдийн засгийн хөгжлийн яам руу сэлгэх үү

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын /ЗГХЭГ/ дарга Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанд шинэ яамд байгуулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж буй талаар мэдэгдсэн. Тэрбээр “Хуулийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байна. Хоёр яамны асуудал шийдэгдэнэ” гэсэн юм.

-ИРЭХ НАМАР ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЯАМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМЫГ БАЙГУУЛНА-

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдох үедээ “Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулна” гэж мэдэгдэж байсан. Тэрбээр энэхүү мэдэгдлээ ажил хэрэг болгож ирэх намраас хоёр яамыг нэмж байгуулах нь. Яамдыг нэмэх, хэд, хэдэн шалтаг, шалтгаан бий.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн И-Монголиа сайтаар дамжуулан үзүүлдэг төрийн 182 үйлчилгээг 592 болгон нэмэгдүүлэх. Улмаар цаашид цахим үндэстэн болж цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхотгож бүх төрлийн үйлчилгээг хүнд сурталгүй түргэн шуурхай хүргэх үр дүнд нь цаг, мөнгө хэмнэх зорилготой гэх.  

Харин Эдийн засгийн хөгжлийн яамны хувьд Монгол Улсын нийт эдийн засгийг томруулж харах, экспортод чиглэсэн, гадна дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буй аж. Сангийн яамны хувьд эдийн засгийг хөгжүүлэх томоохон бодлогыг хэрэгжүүлэх, асуудлыг өргөн хүрээтэйгээр харж түүнд тохирсон ажил хийдэггүй зөвхөн ахуйн ажилтай зууралдсаар өдий хүрсэн.

Тэгэхээр цаашид эдийн засгийг хөгжүүлэх томоохон бодлогын төслийг Эдийн засгийн хөгжлийн яам нь хэрэгжүүлж, Сангийн яам нь ахуйн ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг.

Хоёрдугаарт, цаг үе нь ч, улс төр нь ч тэр шинэ яам байгуулахыг шаардаж аргагүйн эрхэнд яаравчлахыг шахаж байна. Учир нь Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө У.Хүрэлсүхтэй сайндахдаа намаа тараасан. Ингэхдээ хэд, хэдэн болзлыг МАН-д тавьсан гэж буй. Тодруулбал, хүү Э.Батшугарыгаа Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлэх, Засгийн газарт 3-4 хүнээ багтааж сайд болгох гэх мэт. Үүнтэй холбоотойгоор буюу МАХН-ын тавьсан хүслийг биелүүлэхийн тулд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж тус хоёр яамыг байгуулж байх магадлалтай байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАХН-ын “шунал”-ыг хэрхэх талаар хэд, хэдэн хувилбар МАН дотор яригдаж байгаа гэх.

-ХОЁР ЯАМНЭГ ДЭД САЙДХОЁР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АВНА ГЭСЭН МАХН-ЫН МӨРӨӨДӨЛ ЗАМХАРСАН УУ-

Тодруулбал, МАХН-д Эрчим хүчний яам, Байгаль орчны яамаас гадна нэг дэд сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг өгөх талаар ярилцаж буй талаарх мэдээлэл бий. Ингэхдээ Эрчим хүчний яамны одоогийн сайд Н.Тавинбэхийг сэлгүүлэн томилж шинээр байгуулах Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж магадгүй гэж байсан юм. Гэтэл сүүлийн өдрүүдэд МАХН-ын залуусыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэр бүү хэл Н.Энхбаяр нь ч тоохгүй, хүлээж авч уулзахгүй царай өгөхгүй буй сурагтай.

Утасны дуудлагад ч хариу өгөхгүй, уулзахаар ирэхэд нь ч хүлээж авахгүй байгаа нь зарим асуудлыг тодорхойгүй байдалд оруулж байна.

Эцэстээ нэг сайд ч өгөхгүй дэд сайд өгөөд амыг нь хаана гэсэн яриа ч МАН дотор байна. МАХН албан ёсоор татан буугдсан бөгөөд 30 хувийг нь МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлд оруулсан билээ. Энэ хангалттай гэж МАН-ынхан ярьж буй бөгөөд тэдэнд албан тушаал өгөхийг анхнаасаа эсэргүүцэж байсан бүхэл, бүтэн арим тус намд бий. Тийм ч учраас эрх баригч нам МАХН-ын Засгийн газар огцруулж 4-5 хүнээ сайдаар томилуулна гэсэн мөрөөдөлд нь хариу өгч хандыг нь хага дарж буй бололтой.