Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд коронавирусээр өвчилсөн жирэмсэн ээжүүдийг хэвтүүлнэ

Яармаг дахь Хотын захиргааны шинэ байранд коронавирусээр өвчилсөн жирэмсэн ээжүүдийг хэвтүүлнэ

Халдварын тоо ихэсч байгаатай холбогдуулан эмнэлгийн ор хүрэлцэхгүй байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөнөөр эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг авч хэлэлцжээ. Хуралдаанд Улаанбаатар хотын төвийн бүсийн 6 дүүргийн удирдлага болон бусад хэлтэс албадын удирдлагууд цахимаар оролцсон байна.

Зөвлөгөөний үеэр Яармаг дахь Хотын захиргааны шинэ байрыг коронавирусийн халдвар авсан жирэмсэн эхчүүдийг хүлээн авах түр эмнэлэг болгож, ор дэлгэлт яаралтай хийхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгожээ.