МАН-ын даргыг сонгох Их хурлын төлөөлөгчдийг томилсон ч товыг тодорхой зарлаагүй байна

МАН-ын даргыг сонгох Их хурлын төлөөлөгчдийг томилсон ч товыг тодорхой зарлаагүй байна

МАН-ын Их хурал энэ сарын 24-ны өдөр товлогдсон байсан. Гэтэл цаг үеийн нөхцөл байдлаас болж Их хурлыг түр хойшлуулсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр энэ сарын 27, 28-ны өдөр хуралдаж магадгүй зарыг гишүүддээ намын төв аппаратаас түгээжээ.

Уг хурлаар МАН-ын шинэ даргыг томилох юм. 

Одоогоор Их хурлын төлөөлөгчдийг сонгосон бөгөөд хурал болох өдрийн  товыг тодорхой дуулгаагүй байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Үүнд нь намын гишүүд нь дургүйцэж Их хурлыг сэмхэн, тодорхойгүй байдлаар зохион байгуулах гэж буй нь ямар учиртай вэ гэх шүүмжлэлийг илэрхийлж байна.  Мөн аймгийн намын дарга нарт энэ долоо хоногт Улаанбаатарт ирэх чиглэлийг өгчээ. Тэгэхээр энэ долоо хоногтоо багтан намын Их хурал болох нь тодорхой бололтой.