ТАНИЛЦ: COVID-19 вакцины холимог болон гурав дахь тунг хийж буй орнууд

ТАНИЛЦ: COVID-19 вакцины холимог болон гурав дахь тунг хийж буй орнууд

Хөгжил буурай орнууд коронавирусийн эсрэг вакцинжуулалтаа эхлүүлж ч амжаагүй байхад зарим орон гурав дахь нэмэлт тунг хийж эхэллээ. Мөн вакцины үйлчлэлийг нэмэгдүүлэхийн тулд хоёр өөр үйлдвэрлэгчийн тунг хольж хэрэглэж буй орнууд ч бий. Тэгвэл “Ройтерс” агентлаг коронавирусийн эсрэг вакцины гурав дахь болон холимог тунг хийж эхэлсэн улс орнуудын жагсаалтыг танилцууллаа.

Бахрейн

Хүн амынхаа дийлэнх хувийг БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулсан Бахрейн улс энэ сарын 4-ний өдрөөс эхлэн иргэддээ гурав дахь тунг санал болгож эхэлсэн. Ингэхдээ Синофарм, Pfizer-ийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой.

Канад

Тус улсын Дархлаажуулалтын үндэсний зөвлөх хороо 6-р сарын 17-нд AstraZeneca (AZN.L) вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд хоёр дахь тунгаар өөр вакциныг хийлгэх боломжтой гэж мэдэгдсэн.

Итали

Италийн анагаах ухааны агентлаг AIFA 6-р сарын 14-ний өдөр "AstraZeneca"-ийн эхний тунг хийлгэсэн 60-аас доош насныхан хоёр дахь тунгаар мөн өөр  вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдэв.

БНСУ

КОВАКС хөтөлбөрөөр вакцин авах ажил саатсан тул Өмнөд Солонгос улс АстраЗенека вакцины эхний тунг хийлгэсэн 760 мянга гаруй хүнд хоёр дахь тунгаар Pfizer тарина гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. 

Испани

Испанийн Эрүүл мэндийн сайд өнгөрсөн тавдугаар сарын 19-ний өдөр 60-аас доош насны "АстраЗенека" вакцины эхний тунг хийлгэсэн иргэдэд "Pfizer" санал болгож эхлэв.

Арабын Нэгдсэн Эмират

Арабын Нэгдсэн Эмират улс өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын “Синофарм” вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдэд гурав дахь тунгаар "Pfizer" вакциныг санал болгож эхэлсэн юм. Гэхдээ иргэд өөрсдийн сайн дурын үндсэн дээр хийлгэх учир эрүүл мэндийн байгууллагын албан ёсны зөвлөмж гараагүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн удирдах байгууллагаас иргэдийг гурав дахь тунг хийхийг зөвлөхгүй, иргэд сайн дурын үндсэн дээрээ хийлгэх боломжтой.

Их Британи

АНУ-ын иргэдийн бүтээсэн “Новавакс” вакцины холимог тунгийн туршилтыг энэ сард Их Британид эхлүүлэх гэж байна.

АНУ

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс (NIH) 6-р сарын 1-ээс бүрэн вакцин хийлгэсэн насанд хүрэгчдэд өөр вакцины өдөөгч тунг хийх эмнэл зүйн туршилт эхэлсэн гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Reuters