Сүхбаатар аймагт түймрийн улмаас 10 мянга гаруй га талбай шатжээ

Сүхбаатар аймагт түймрийн улмаас 10 мянга гаруй га талбай шатжээ

Өчигдөр /2021-06-28/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар 18:00 цагийн орчим аянга буужээ. Улмаар ой хээрийн түймэр дэгдэж  тухайн өдрийн 18:02 цагт аймгийн онцгой байдлын хэлтэс  хүлээн авсан байна. 

Тодруулбал  аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран ажиллажээ. Ингээд  06.29-ний өдрийн 02:25 цагт түймрийг унтрааж, Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Мөн түймэрт урьдчилсан байдлаар 10500 га талбай шатсан гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

12 цагийн өмнө