Хэрлэн голд осолдсон иргэний цогцсыг 38 км-ийн цаанаас олжээ

Хэрлэн голд осолдсон иргэний цогцсыг 38 км-ийн цаанаас олжээ

 Хэрлэн голд зугаалахаар явсан найман хүний нэг нь усанд осолдож нас баржээ.

Тодруулбал Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар  2021.06.27-ны 17:00 цагийн орчим голын усанд нэг хүн осолдсон тухай дуудлагыг тухайн өдрийн 17:25 цагт хүлээн авсан байна. 

Талийгаач Т/31 настай, эрэгтэй/-н цогцсыг осолдсон газраас зүүн зүгт 38 км  зайд буюу Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Өндөр цэгц” гэдэг газраас өчигдөр /2021.06.29/ олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Хур бороо ихтэй, үерийн түвшингээс хэдүйн давсан энэ үед голд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байх, аялаж зугаалах үедээ анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулсаар байгаа юм.