СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ гол гатлах гэж яваад амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ гол гатлах гэж яваад амиа алджээ

Гол мөрний үерийн түвшин нэмэгдсэн энэ үед усанд осолдох дуудлага ихэсч байна. Өчигдөр Улиастайн голыг гатлах гэж яваад осолдсон иргэний цогцсыг олжээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт гурван хүн Улиастай  голыг явганаар гаталж байгаад нэг нь осолдсон тухай дуудлагыг онцгой байдлын албанд 13:36 цагт өгсөн байна. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км зам туулан 14:30 цагт очиж, Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд мөн өдрийн 15:10 цагт Улиастай голоос цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Иймээс иргэн та согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол уснаас хол байх, үерлэсэн хэсгээр туулахгүй байх зэргийг анхаарах нь зүйтэйг ОБЕГ-аас сануулсаар байна.