Улсын баяр наадмыг ирэх сарын 1-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг УОК гаргалаа

2021-07-01 17:57

Д.Сумъяабазар: Улсын баяр наадмаа ирэх жил болтол хойшлуулах байх

Зарим иргэдийн зүгээс “nonaadam” эсэргүүцлийг өрнүүлж, Улс баяр наадамд зарцуулах мөнгийг коронавирусийн халдвар авсан иргэдэд зориулахыг шаардаж байгаа юм.

Иймд өнөөдөр /2021.07.01/ УОК хуралдаж, баяр наадмыг ирэх наймдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаж, Засгийн газраар хэлэлцүүлэхээр болоод байна. Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар, “Олон түмнийхээ шаардлага хүсэлтийг сонсож, Улсын баяр наадмаа ирэх жил болтол хойшлуулах байх” гэж мэдэгдлээ. 

2021-07-01 17:47

Улсын баяр наадмыг ирэх сарын 1-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг УОК гаргалаа

Улсын онцгой комисс өнөөдөр /2021.07.01/ хуралдаж Улсын баяр наадмыг ирэх наймдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.

Улмаар дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх аж. Харин Засгийн газрын ээлжит бус хурал өнөөдөр эсвэл маргааш болж магадгүй байна. Бид үйл явдлыг эргэн мэдээлэх болно.