ВИДЕО: Хятадад уулын энгэрээс өнхөрсөн том хад түгжрэлд зогсож байсан автомашин дээр унажээ

ВИДЕО: Хятадад уулын энгэрээс өнхөрсөн том хад түгжрэлд зогсож байсан автомашин дээр унажээ

Хятадын Сычуань мужийн уулын замын түгжрэлд зогсож байсан Peugeot 308 автомашин дээр асар том хад өнхөрч унасан хэрэг Бямба гараг /2026.11.14/-т гарчээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, орон нутгийн цагаар 17:22 цагийн орчимд Ли шянь хошууны Пүтоу суурингийн нутаг дэвсгэр дэх Үндэсний 622 дугаар авто замаар зорчиж байсан автомашинууд түгжрэлд орсон байжээ. Энэ үеэр уулын энгэрээс том хад өнхөрч, зам дээр зогсож байсан цагаан өнгийн Peugeot 308 загварын автомашины ар хэсгийг хүчтэй мөргөж, арын шилийг нь хагалан, кузовыг нь гэмтээсэн байна. Энэхүү үйл явдал ард нь явсан автомашины бичлэгт үлджээ.

Орон нутгийн холбогдох байгууллагууд осол болсон тухай мэдээллийг баталгаажуулж, автомашинд байсан жолооч болон хоёр зорчигч гэмтэж бэртээгүй гэж мэдэгдсэн байна.

Одоогоор хад уулын энгэрээс ямар шалтгаанаар нурж өнхөрсөн болохыг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж. Мөн тухайн бүс нутагт хад чулуу нурах эрсдэлтэй тул зам дагуу анхааруулах тэмдэг байршуулж, аюулгүй байдлын шалгалт хийж эхэлжээ.