Завхан аймгийн Тариат голд шархадсан хунг аварч, Ховд аймгийн Дөргөн сумын Далай нууранд хүргэжээ

Завхан аймгийн Тариат голд шархадсан хунг аварч, Ховд аймгийн Дөргөн сумын Далай нууранд хүргэжээ

Завхан аймгийн Сонгино сумын Тариат голд шархдаж, сүргээсээ хоцорсон хун шувууг орон нутгийн байгаль орчны улсын байцаагч болон байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж аварчээ.

Бэртэл авсны улмаас нисэж чадахгүй болж, өвлийн хүйтэнд амь эрсдэх аюулд ороод байсан уг хунг өвлийг өнтэй давуулах үүднээс хунгийн сүрэг жил бүр өвөлждөг Ховд аймгийн Дөргөн сумын Далай нуурт тээвэрлэн хүргэсэн байна. Одоогоор хунг мал эмнэлгийн хяналтад авч шаардлагатай эмчилгээ, асаргааг хийж байгаа бөгөөд бүрэн тэнхэрсний дараа Далай нуурын сүрэгтэй нь нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.